Eznis Airways, Mongolian Airline with flights to/from/in Mongolia

Languages

  • English
  • Mongolian
» Ерөнхий захирлын мэндчилгээ

Ерөнхий захирлын мэндчилгээ

Хүндэт зорчигчдоо,
Изинис Эйрвэйз компани чанартай, үлгэр жишээ үйлчилгээг үзүүлэн харьцангуй богино хугацаанд Монголын тэргүүлэгч хувийн хэвшлийн авиа компани болж чадсан билээ.

Изинис Эйрвэйз нь өрсөлдөөнтэй энэхүү зах зээлийн орчинд үйл ажиллагаагаа хурдацтай тэлэн, энэ онд л гэхэд 2 шинэ төрлийн агаарын хөлгийг зах зээлд танилцуулсаны нэг нь  технологийн гайхамшиг болсон  Бомбардир Кю-400 онгоц байлаа. Мөн түүнчлэн орчин үеийн агаарын хөлгийн техник үйлчилгээний төв буюу ангарыг шинээр ашиглалтанд оруулж,  Монголын иргэний агаарын тээврийн салбарт өнөөдрийг хүртэлх хувийн хэвшлийн хамгийн том хөрөнгө оруулалтыг хийсэн. 

Бид олон амжилтуудыг гаргасан хэдий ч 2013 он манай компанийн хувьд болон агаарын тээврийн салбарт хүнд жил байлаа. Одоо үргэлжилж буй дэлхийн эдийн засгийн хямрал Монгол улсад аль хэдийн нөлөөлж эхлээд байгаатай холбоотойгоор Изинис бизнесийн стратегитаа өөрчлөлт оруулах болсон.  Цаашдаа бид үйл ажиллагааныхаа чанарыг улам сайжруулан үр ашигтай ажиллаж мөнхүү хэрэгцээгүй зардлыг бууруулах алхамуудыг хэрэгжүүлж ажиллана.  Энэхүү алхамуудыг хийснээрээ бид жинхэнэ утгаараа “ухаалаг” авиа компани болж үйлчлүүлэгчдэдээ хамгийн өндөр үнэ цэнийг санал болгож чадна. 

Мөн бид байгаль орчиндоо ээлтэй үйл ажиллагаа явуулах нь хамгийн чухал  гэдгийг ухамсарлаж, Монгол улсдаа хамгийн анхны “ногоон” авиа компани болохоор хичээн ажиллаж байна

2013 онд Изинис Эйрвэйзийн хамт олон зорчигч үйлчлүүлэгчдэдээ шинэлэг, бүтээлч байдлыг эрэлхийлсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг үзүүлэхээр чармайн ажиллаа.

Ирэх онд бидний энэхүү чармайлтын үр дүн эхнээсээ хэрэглэгч таны гар дээр очиж яагаад Изинис Эйрвэйз нь “ухаалаг” авиа компани бөгөөд таны ухаалаг сонголт вэ гэдэг асуултын хариуг та авах болно.

Бид таныг агаарын хөлөгтөө найрсагаар угтан авахаар хүлээж байна!

Жорж Күүпэр
Гүйцэтгэх захирал
Изинис Эйрвэйз