Eznis Airways, Mongolian Airline with flights to/from/in Mongolia

Languages

  • English
  • Mongolian
» Тусгай халамж шаардлагатай зорчигч

Тусгай халамж шаардлагатай зорчигч

Хэрвээ танд эрүүл мэндийн болон бусад шалтгааны улмаас тусгай тусламж шаардлагатай бол манай Борлуулалт үйлчилгээний төвд нислэг эхлэхээс 24 цагийн өмнө эсвэл захиалга өгөхдөө тухайн хүсэлтээ тавиарай.

Бид танд зориулж тухайн нислэгт тусгайлан бэлтгэл хийх болно. Хөгжлийн бэрхшээлтэй зорчигч аялах үед тэдний тав тух, аюулгүй байдлыг хангах үүднээс нислэгийн хугацаанд хамт аялах асран хамгаалагч хэрэгтэй болдог. Иймд та агаарын  хөлгөөр зорчихыг зөвшөөрсөн эмчийн зөвшөөрлийн бичиг авах хэрэгтэй.

Хөгжлийн бэрхшээлтэй зорчигчдод бид дараах үйлчилгээг санал болгодог.

Нисэх буудал дахь тэргэнцэр ашиглах

Изинис Эйрвэйз нь тэргэнцэрийн үйлчилгээг үнэ төлбөргүйгээр хангадаг. Манай бүртгэлийн ажилтан бүртгэлийн цэгээс онгоцонд суух болон онгоцноос буух буудлын ирэгчдийн танхим хүртэл таныг дагалдан явах болно. Агаарын хөлгийн бүхээгт таны тэргэнцэр болон хөдөлгөөнт бусад тоног төхөөрөмжийг тээвэрлэх боломжтой ба эдгээрийг үнэ төлбөргүйгээр тээвэрлэнэ. Хэрвээ та батерейгээр ажилладаг тэргэнцэртэй бол нислэгээс өмнө зарим нэгэн аюулгүй байдлын арга хэмжээ шаардлагатай. Дэлгэрэнгүй мэдээллийг захиалга хийх үедээ лавлана уу.

Дамнуургатай зорчигч

Нислэгийн туршид сууж зорчих боломжгүй зорчигч нь тодорхой хэмжээний төлбөр төлж дамнуургаар үйлчлүүлэх боломжтой. Дамнуургатай зорчигчийг нь нислэгийн турш дагалдагчтай зорчих шаардлагатай.

Бусад 

Хөгжлийн бэрхшээлтэй зорчигчийг дагалдан явах үнэмлэхтэй нохойг агаарын хөлгийн бүхээгт үнэгүй тээвэрлэнэ. Танд анхаарал халамж шаардлагатай бол бидэнтэй холбоо барина уу.