Eznis Airways, Mongolian Airline with flights to/from/in Mongolia

Languages

  • English
  • Mongolian
» Түгээмэл Асуултууд

Түгээмэл Асуултууд

Үйлчлүүлэгчдийн зүгээс суудал захиалгын цахим системийн талаар түгээмэл ирүүлдэг асуулт хариултуудтай танилцана уу. Хэрэв Та өөрийн асуултандаа хариу авахыг хүсвэл ЭНД дарж асуултаа бидэнд илгээгээрэй.

А1:Тухайн өдөр нислэгтэй мөртлөө зарим нислэгийн хувьд нислэг байхгүй гээд байх юм. Энэ ямар учиртай вэ?
Х1: Нислэгийн цагийн хуваарийн дагуу нислэг байгаа хэдий ч тухайн нислэгт боломжит суудал байхгүй бол тухайн өдөрт нислэг байхгүй гэж харагдана.

А2: Төлбөр амжилттай хийгдэж тийзээ худалдан авч чадсан эсэхээ хэрхэн мэдэх вэ?
Х2: Хэрвээ таны төлбөр амжилттайхийгдсэн бол банкны хуудснаас тийз борлуулалтын цахим хуудас руу шилжин тийз, тийзний дугаар болох баталгаажуулалтын дугаарын хамт харагдана. Мөн танд банкнаас Notification Template мэдээ очих ба уг мэдээний Response Title нь “Approved, balances available” гэсэн өгөгдөл агуулж байх ёстой.
Хэрвээ таны төлбөр амжилттай хийгдээгүй бол систем танд тийзний дугаар болох баталгаажуулалтын дугаарыг өгөхгүй бөгөөд банкны мэдээний Response Title-д “Approved, balances available”  гэж гараагүй өөр мэдээлэл байгаа тохиолдолд та мэдээллээ буруу оруулсан, таны карт дахь мөнгөн дүн хүрэлцэхгүй гэх мэт асуудлууд үүссэн байж болно. Тиймээс та төлбөрийн картынхаа мэдээллийг бүрэн зөв оруулсан эсэхээ дахин нэг шалгаж үзнэ үү. Эсвэл та холбогдох банкиндаа хандаж тодруулга аваарай.

А3: Mиний данснаас мөнгө хасагдсан мөртлөө тийз маань гарч ирсэнгүй. Яаж тийзээ авах вэ?
Х3: Энэ асуудал нь интернэт тасалдснаас үүсдэг бөгөөд та юуны өмнө холбогдох банкруугаа холбогдон онлайн төлөлт амжилттай болсон эсэхийг лавлан, картнаас тань мөнгөн дүн хасагдсан байвал та тийзээ баталгаажуулахын тулд ЭНД дарж бидэнд и-мэйл илгээнэ үү. 

А4: Төлбөр  хийх явцад цахим хуудас хаагдвал яах вэ? (сүлжээ тасрах юмуу, цахилгаан тасрах тохиолдолд)
Х4:Таны картнаас тийзнийн төлбөрийн мөнгөн дүн хасагдсан байвал та тийзээ баталгаажуулахын тулд ЭНД дарж бидэнд и-мэйл илгээнэ үү.
Хэрвээ таны картнаас мөнгөн дүн хасагдаагүй байвал та шинээр дахин үйлдлээ хийх хэрэгтэй.

A5: Би суудал захиалгын цахим систем ашиглан нислэгийн тийзээ хэрхэн худалдан авах вэ?
Х5: Та манай вэб хуудас руу www.eznisairways.com хаягаар орон хүссэн чиглэлийнхээ нислэгийн тийзээ худалдан авах боложтой. Нислэгийн тийз худалдан авахад дараах энгийн алхамууд хангалттай. Үүнд:

  • Хүссэн нислэгээ системээс хайх,
  • Боломжит нислэгүүдээс сонголт хийх,
  • Сонгосон нислэгийнхээ дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах,
  • Төлбөр тооцоогоо онлайнаар гүйцэтгэн нислэгийн тийзээ худалдаж авна.


А6: Суудал захиалгын цахим систем ашиглан нислэгийн тийз худалдан авах нь ямар давуу талуудтай вэ?
Х6: Суудал захиалгын цахим систем ашиглан тийзээ худалдан авах нь олон давуу талуудыг Танд олгох болно. Үүнд:

  • 24 цагийн турш ажиллах тул цаг хугацаанд баригдахгүй,
  • дэлхийн аль ч өнцгөөс тийзээ худалдан авч болох тул гадаадад аялж байх үедээ ч орон нутгийн нислэгийнхээ тийзийг худалдан авах боломжтой,
  • тийз борлуулалтын төвд өөрийн биеэр хүрэлцэн ирэх шаардлагагүй тул цаг хугацаа хэмнэнэ,
  • тийзээ биедээ авч явах, хаяж үрэгдүүлэх зэрэгт санаа зовох шаардлагагүй.

А7: Би онлайнаар сонгосон суудлаа хэрхэн баталгаажуулах вэ?
Х7: Та тийзнийхээ төлбөрийг  төлснөөр Таны захиалга баталгаажих болно. Онлайнаар төлбөр амжилттай хийгдснээр Таны тийзний Total Payments хэсэгт нийт төлсөн үнийн дүн харагдах болно.
Онлайнаар тийзээ худалдан авч байгаа тохиолдолд Та тийзээ суудал захиалгын системээс шууд хэвлэн авах боломжтой. Түүнчлэн өөрийн и-мэйл хаяг руугаа илгээж болно. Ингэснээр хэвлэсэн тийзээ орхисон эсвэл хаясан тохиолдолд өөрийн цахим хаяг руу орон дахин хэвлэн авах боломжтой юм.

А8: Би нисэх буудлын нислэгт зорчигч бүртгэх ажиллагаанд ямар бичиг баримт авч очих шаардлагатай вэ?
Х8: Та нислэгт бүртгүүлэхээр ирэхдээ өөрийн хүчин төгөлдөр иргэний үнэмлэх эсвэл гадаад паспортаа нислэгийн тийзний хамт авч ирэх шаардлагатай. Хэрвээ Та тийзээ авч ирэхээ мартсан бол манай зорчигч бүртгэлийн ажилтанд мэдэгдснээр нислэгийн тийзээ дахин хэвлүүлж авч болно. Ингэхдээ Та нисэх чиглэл, өдөр, овог нэр зэрэг мэдээллүүдийг үнэн зөв өгөх үүрэгтэйг анхаарна уу.

А9: Суудал захиалгын систем ашиглан нислэгийн тийзээ худалдан авсан бол нислэгийн өөрчлөлтийг хэрхэн хийх вэ?
Х9: Та нислэгийн өдрийг өөрчлөх хүсэлтэй бол манай тийз борлуулалтын төвүүд дээр хүрэлцэн ирж эсвэл онлайнаар хийж болно. Нислэгийн өдрийг онлайнаар өөрчлөхдөө нүүр хуудсанд байрлах Modify цонхонд өөрийн овог болон тийзний дугаарыг оруулснаар нислэгийн өдрөө солино. Та зөвхөн өөрийн тийзний өөрчлөлтийг хийх эрхтэй. Та тийзний өөрчлөлт хийхдээ анх хандаж байсан компьютэрээр дамжуулан хийх ёстой болохыг анхаарна уу.

Хэрвээ та нислэгийн чиглэлээ өөрчлөх хүсэлтэй бол манай тийз борлуулалтын төв болон орон нутгийн салбарууд дээр ирж хийлгэж болно. Нислэгийн чиглэлийн өөрчлөлтийг онлайнаар хийх боломжгүй болно.

Тийзээ бусдад буруугаар ашиглагдахаас сэргийлж тийзний дугаар болон овог нэрийг тараахгүй байх хэрэгтэй юм.

А10: Суудал захиалгын цахим систем ашиглан нислэгийн тийз авсан тохиолдолд тийзний буцаалтаа хэрхэн хийж болох вэ?
Х10: Онлайнаар тийзний буцаалт хийх боломжгүй юм. Та хүсэлтээ өөрийн биеэр эсвэл төлөөний хүнээр дамжуулан манай тийз борлуулалтын төв болон орон нутгийн салбарууд дээр ирж буцаалт хийлгэж болно. Ингэхдээ бичиг баримтаа нислэгийн тийзний (төлөөний хүн ирж байгаа тохиолдолд тухайн төлөөний хүний бичиг баримт мөн шаардлагатай болохыг анхаарна уу) хамт авч ирэхээ бүү мартаарай.

А11: Би онлайнаар нислэгийн тийзээ худалдаж авсан боловч хүүхэдтэйгээ зорчих болсон тул хүүхдийнхээ тийзийг хэрхэн нэмж худалдаж авах вэ?
Х11: Та хүүхэдтэйгээ аялах болсон тохиолдолд суудал захиалгын цахим системийг ашиглан хүүхдийнхээ суудлыг өөрийн худалдаж авсан нислэгийн тийзэнд нэмж хамтанд нь бичүүлэх боломжтой. Та суудал захиалгын цахим системд нэвтрэн “Add passenger” товчийг дарснаар хүүхдийнхээ суудлыг өөрийн тийзтэй хамт бичүүлж болно. Ингэснээр Таны болон хүүхдийн тань суудлын захиалга нэг тийзэнд бичигдэж, нэг баталгаажуулалтын дугаартай байна гэсэн үг юм.