Eznis Airways, Mongolian Airline with flights to/from/in Mongolia

Languages

  • English
  • Mongolian
» Товч танилцуулга

Товч танилцуулга

Изинис Эйрвэйз компани нь Ньюком Группийн хөрөнгө оруулалттайгаар 2006 оны 12-р сарын 06-ны өдөр байгуулагдаж, Улаанбаатар-Чойбалсангийн чиглэлд анхны хуваарьт нислэгээ үйлдсэн иргэний агаарын тээврийн компани юм.

Одоогийн байдлаар бид Дорнод,  Хөвсгөл, Өмнөговь, Увс,  Баян-Өлгий  5 аймгийн 6 чиглэлд, мөн олон улсын 1 чиглэлд Өвөр Монголын Өөртөө Засах Улсын Хөлөнбуйр аймгийн Хайлаар хот руу тус тус тогтмол болон захиалгат нислэг үйлддэг иргэний агаарын тээврийн тэргүүлэгч компани болоод байна. Изинис Эйрвэйз нь цаашид бүс нутгийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулахаар зорин ажиллаж байна.

Бидний зорилго

Зорчигч, үйлчлүүлэгчдийнхээ тав тухтай аялан явах нөхцлийг бүрдүүлэх үүднээс агаарын хөлгийн техникийн үйлчилгээг өндөр түвшинд гүйцэтгэх, нисэхийн чиглэлээр мэргэшсэн гадаадын туршлагатай мэргэжилтнүүдийг урьж ажиллуулах, дотоодын мэргэжлийн боловсон хүчнээ олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн сургалтуудад хамруулж ур чадварыг нь улам бүр дээшлүүлэх зэрэгт бид онцгой анхаарч, дэлхийн шилдгүүдтэй хамтран ажиллаж байна.

Аюулгүй, найдвартай агаарын тээврийн үйлчилгээг хэрэглэгчдэд хурдан шуурхай хүргэх нь тус компанийн үйл ажиллагаандаа баримтлан ажиллах зарчим байх болно.