Eznis Airways, Mongolian Airline with flights to/from/in Mongolia

Languages

  • English
  • Mongolian
» Сурталчилгаа байрлуулах

Сурталчилгаа байрлуулах

Изинис Эйрвэйз компани нь агаарын хөлгүүд дотор сурталчилгаа байрлуулах цоо шинэ үйлчилгээг санал болгож байна. Манай агаарын хөлгүүд дотор ТА сурталчилгаа байрлуулснаар дараах давуу талуудыг эдлэх болно. Үүнд:
  • Изинис Эйрвэйз компани нь орон нутгийн чиглэлд хамгийн өндөр давтамжтайгаар нислэг үйлддэг бөгөөд Таны сурталчилгаа үндэсний хэмжээнд Монгол улсын өнцөг булан бүрт хүрнэ,
  • Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа гадаадын элчин сайд яамд, Олон улсын байгууллагын ажилтнууд, томоохон уул уурхайн компаниуд, аялал жуулчлалын ихэнхи компанийн жуулчид болон өндөр орлоготой иргэд, ажил хэрэгч хүмүүс, байгууллагын хэрэглэгчид зэрэг бусад сурталчилгааны төрлүүдээр хүрэхэд хүндрэлтэй байдаг Изинис Эйрвэйз компанийн байнгын зорчигчдод таны сурталчилгаа хамгийн үр дүнтэй хэлбэрээр хүрнэ,
  • Зорчигч агаарын хөлөгт орсноор гадаад орчноос тусгаарлагдах тул зорчигчид үзүүлэх сурталчилгааны нөлөөлөл өндөр байдаг,
  • Бид орон нутгийн чиглэлд шинээр нислэг нээх, нислэгийн давтамжаа нэмэгдүүлэх тал дээр байнга анхааран ажилладаг тул сурталчилгааг хүлээн авах хүмүүсийн тоо болон хамрах хүрээ улам өргөжиж байх болно.

Та манай сурталчилгааны төрлүүдийн дэлгэрэнгүй танилцуулгыг үзэхийг хүсвэл ЭНД ДАРНА УУ.
Түүнчлэн манай Маркетингийн Хэлтсийн доорхи утсаар холбогдон хүссэн мэдээллээ лавлаарай.

Утас:   976-75757791
И-мэйл: marketing@eznis.com