Eznis Airways, Mongolian Airline with flights to/from/in Mongolia

Languages

  • English
  • Mongolian
» Спортын хэрэглэл

Спортын хэрэглэл

Та бүртгүүлэх үедээ өөрийн зөвшөөрөгдсөн тээшний хамт зарим төрлийн спортын хэрэгслүүдийг тээшинд тээвэрлүүлэх боломжтой. Энэ тохиолдолд таны үнэгүй тээвэрлэх тээшний хэмжээнээс илүү гарсан бол илүү тээшний төлбөр төлөгдөнө гэдгийг анхаарна уу. Дээрх тээшийг агаарын хөлөгт хангалттай зай байгаа эсэхийг шалгасаны дараа хүлээн авна гэдгийг мөн анхаарах хэрэгтэй. Спортын хэрэгсэл тээвэрлэх тохиолдолд дараах дүрмийг мөрдөнө:
  • Хэрэгсэл тус бүрийг тусгай зориулалтын саванд баглаж боох
  • Энэхүү савны 3 талын хэмжээс нь 135 см-ээс хэтрэхгүй байх

Зорчигчийн нийтлэг авч явдаг спортын хэрэгслүүд:

  • Унадаг дугуй - Дугуй, их бие, бариул гэх мэт зүйлсийг боломжтой бол эвхэж, баглаж бооно. Түүнчлэн дөрөө, гар тормос зэргийг аюулгүйн байдлын үүднээс заавал салгаж баглаж боосон байх ёстой.
  • Загасны хэрэгсэл - 2 уурга, нэг дамар, нэг тор , хос гутал болон нэг зориулалтын төхөөрөмж зэргийг нэг багц хэмээн авч үзнэ. Загасны уургыг зохих ёсоор багласан байна
  • Гольфийн хэрэгсэл - Эдгээр нь гольфийн бөмбөг, цохиур болон өмсгөл бүхий нэг цүнхийг гольфийн хэрэгсэл гэж тооцно.
  • Цанын хэрэгсэл -  Цана, таяг, цанын хос гутлын хамт нэг багц хэмээн авч үзнэ.Цаныг цүнхэнд хийж хамгаалсан байх ёстой.