Eznis Airways, Mongolian Airline with flights to/from/in Mongolia

Languages

  • English
  • Mongolian
» Нярай хүүхэдтэй аялах

Нярай хүүхэдтэй аялах

2-оос доош насны хүүхдийг нярай гэнэ. Хэдийгээр эцэг эхийн асрамжинд явж байгаа ч төрөөд 1 сар болж буй нярай хүүхдийг Изинис Эйрвэйз компани нь тээвэрлэхийг санал болгодог ба зайлшгүй тохиолдолд төрөөд 14 хонож байгаа нярай хүүхдийг аялахыг зөвшөөрсөн эмчийн бичгийн дагуу тээвэрлэнэ.

18-аас дээш насны зорчигч нярайн хамт аялахыг зөвшөөрөх ба нярай нь асран халамжлагчийн өвөр дээр зорчино. Тийзээ урьдчилан авсан нөхцөлд аялалын өдөр 2 нас хүрэх хүүхдийг нярайн үнээр зорчихыг зөвшөөрнө. Аялалд гарахдаа нярай хүүхдийнхээ төрсний гэрчилгээг нь заавал авчрах шаардлагатай.

Захиалга өгөх

Нэг нислэгт тээвэрлэх нярайн тоонд хязгаарлалт тавигддаг тул та нярайн хамт аялалд гарахын өмнө урьдчилсан захиалга өгөөрөй. Тийз худалдан авахад нярайн төрсний гэрчилгээг авчрах шаардлагатайг гэдгийг анхаарна уу.

Нярайн суудал

Зорчигч өөрийн хүүхдийн аюулгүйн суудал буюу машинд зориулсан хүүхдийн суудлыг агаарын хөлгийн бүхээгт тээвэрлүүлж болох бөгөөд дараах шаардлагыг хангасан байх ёстой. Үүнд:
a) Урагш харсан байх,
b)Агаарын хөлгийн бүхээгт тээвэрлэхийг зөвшөөрсөн суудал хэрэглэх,
c) Онгоцны суудлын хэмжээнээс хэтрэхгүй байх
d) Хүүхдийн суудлыг аюулгүйн бүсээр зорчигчийн суудалтай бэхлэнэ. Нярай нь агаарын хөлөг хөөрөх, буух болон агаарын урсгалын сэгсрэлтийн үед эцэг эхийн өвөр дээр сууж зорчино.

Хүүхдийн тэрэг

Та нярайн хамт аялж байгаа тохиолдолд Изинис эйрвэйз компани нь хүүхдийн тэргийг үнэгүй тээвэрлэнэ. Хүүхдийн тэргийг зохих ёсоор нь баглаж тээшинд өгөөгүй тохиолдолд Изинис Эйрвэйз компани хариуцлага хүлээхгүй болохыг анхаараарай.

Хоол

Изинис Эйрвэйз нь нислэгийн үед нярайн хоол хүнсээр үйлчлэхгүй тул та нярайн хоол, сүүг гар тээшиндээ авч ороорой.