Eznis Airways, Mongolian Airline with flights to/from/in Mongolia

Languages

  • English
  • Mongolian
» Нисэх буудлын аюулгүй байдал

Нисэх буудлын аюулгүй байдал

Нисэх буудлын аюулгүй байдал хамгаалалтын алба нь нислэгт гарч буй агаарын хөлгийн  аюулгүй байдлыг хангах, тэдгээрийг хөндлөнгийн хууль бус халдлагаас хамгаалах зорилгоор нисэх багийн гишүүд, зорчигчид болон хамгаалагдсан ба хориотой бүсэд нэвтэрч буй хүмүүсийн бие, гар тээш, тээш ачаа, тээврийн хэрэгсэлд үзлэг хийж, элдэв тэсэрч дэлбэрэх зүйл бөмбөг, буу зэвсэг, зэвсэг болгон ашиглаж болох бусад зүйлсийг авч орохоос урьдчилан сэргийлэх үзлэгийг хийдэг.

Зорчигчийн тээшинд авч явахыг хориглосон аюултай бодис ба эд зүйлсийн жагсаалт:
  1. Галт, хий, механик болон хүйтэн зэсгийн бүх төрлүүд: бүх төрлийн зэвсэг, цахилгаан бороохой, тэдгээрийг дууриалган хийсэн зүйл; арбалет, усан доогуур ан хийхэд зориулсан буу, сэлэм, илд, жад, кинжал хутга, чичлүүр хутга-ангийн, балиус, десантын, жадан, цоожтой, сэлэмт хутга мөн ахуйн хэрэгцээний хутга.
  2. Тэсэрч дэлбэрэх бодис, дэлбэлэх хэрэгсэл болон тэдгээрт багтах зүйлс: хэмжээ, баглаа боодлоос  хамаарахгүйгээр ямарч хэмжээний дарь; байлдааны сум (түүний дотор бага калебрийн); хийн сум; ангийн бялт; дохионы болон гэрэлтүүлэгч пуужин, дохионы сум, утаат сум, тэслэгч бялт, бенгалын гал, төмөр замын петард; Тротил, динамит, тол, аммонал зэрэг бусад тэсэрч дэлбэлэгч бодисууд: Бялтан тэслүүр, цахилгаан тэслүүр, цаасан сальют, цахилгаан асаагуур, тэслэх болон гал дамжуулагч утас гэх мэт.
  3. Шахмал болон шингэн хий: Ахуйн хэрэгцээнд зориулсан хий (бутан-пропан) болон бусад хий; Нулимс асагаруулах болон мэдрэлийн саа өвчний үйлчилгээнтэй хийгээр дүүргэсэн баллон;
  4. Түргэн шатамхай шингэн:спирт; ацетон; бензин; түргэн шатамхай нефт бүтээгдэхүүний сорьц; метанол; эфир зэрэг бусад түргэн шатамхай шингэнүүд.
  5. Түргэн шатамхай хатуу бодис: Өөрөө гал авалцаж болох бодис: кали, металл калци түүний хайлш фосфоритийн калци болон бусад бодис; Цагаан, шар, улаан фосфор болон түргэн шатамхай хатуу бодисын ангилалд хамаарах бусад бүх бодис;
  6. Хордуулах бодисууд: Баглаа боодлоос хамаарахгүйгээр хатуу болон шингэн байдалтай бүх төрлийн хүчтэй үйлчлэх хордуулах бодисууд: бруцин, никотин, стрихнин, тетрагидрофурфурилын спитрт, антифриз, тормозны шингэн, этиленгликоль, мөнгөн ус, цианы хүчлийн бүх давс болон циантай бэлдмэл, циклон, цианплав, хүнцэлийн ангидрид зэрэг бусад бүх төрлийн хүчтэй үйлчлэх хордуулах бодисууд
  7. Идэмхий бодис: Органик биш хүчтэй хүчлүүд: Давсны, хүхрийн, азотын зэрэг бүсад бодисууд; Фтор-гидроген (хайламтгай)-ы хүчил болон бусад хүчтэй идэмхий бодисууд.
  8. Хөндлөнгийн хууль бус үйлдэл хийхэд ашиглаж болохуйц аюултай бусад бодис ба эд зүйлс.