Eznis Airways, Mongolian Airline with flights to/from/in Mongolia

Languages

  • English
  • Mongolian

Жирэмсэн эх

Төрөхөөс өмнөх сүүлийн 28 хоногийн өмнө аялж буй зорчигч буюу жирэмсэн эхийг Изинис Эйрвэйз компани нь тээвэрлэхийг санал болгодоггүй хэдий ч нислэгийн туршид эмч дагалдах тохиолдолд зорчихыг зөвшөөрнө. Энэ үед доорх баримтыг бүрдүүлсэний үндсэн дээр жирэмсэн эхийг тээвэрлэхээр хүлээн авна.
  • Эмчийн магадлагаа буюу гар карт
  • Зөвшөөрлийн хуудас бөглөж гарын үсгээр баталгаажуулах 
Жирэмсэн  эх нь аялалд гарахаасаа өмнө эмчээсээ зөвлөгөө авах хэрэгтэй. 36 болон түүнээс доош долоо хоногтой эхчүүд тухайн нислэгээр зорчиход харшлах зүйлгүй гэдгийг баталсан эмчийн магадлагааг авчрах шаардлагатай. Эмчийн магадлагаа нь дараах мэдээллийг агуулсан байна. Үүнд:
  • Тухайн зорчигчийг агаараар тээвэрлэхэд харшлах зүйл байхгүй гэдгийг нотолсон эмчийн магадлагаа
  • Төрөх тооцоот хугацаа
  • Аяллын үед шаардагдах тусгай анхаарал халамж

Дээрх нөхцлийг хангаагүй тохиолдолд  Изинис Эйрвэйз компани нь жирэмсэн эхийг тээвэрлэлтэнд хүлээн авахгүй болохыг анхаараарай.