Eznis Airways, Mongolian Airline with flights to/from/in Mongolia

Languages

  • English
  • Mongolian
» Хөнгөлөлтүүд

Хөнгөлөлтүүд

Изинис Эйрвэйз компанийн санал болгож буй байнгын хөнгөлөлт, урамшуулалтай Эрхэм зорчигч Та танилцана уу.

Эртэч байх тусам хямд ниснэ

Та аяллаа урьдчилан төлөвлөж нислэгийн суудлаа эрт худалдан авахын хэрээр илүү хямд үнээр зорчино.

Изинис эйрвэйз компанийн орон нутаг болон Хайлаарын нислэгээс бусад олон улсын хуваарьт нислэгүүдэд хүчинтэй. Мөн  "Хоёр талын үнэ" -ийн хөнгөлөлттэй давхар эдлэх боломжтой.

Хоёр талын үнэ

Та нислэгийн тийзээ хоёр талдаа захиалаад тийзний нийт үнийн дүнгээс 20% хөнгөлөлттэй зорчоорой.

Хайлаарын нислэгээс бусад орон нутаг болон олон улсын хуваарьт нислэгийн чиглэлүүдэд хүчинтэй.

Оюутны үнэ

Монгол Улсын болон гадаадын 16-25 насны оюутнуудад тус үнээр зорчих боломжтой.

Орон нутаг болон Хайлаарын нислэгээс бусад олон улсын нислэгүүдэд тус үнээр зорчиход оюутны үнэмлэх, иргэний үнэмлэхийг сургуулийн тодорхойлолт, сурлагын дэвтэр (книжка), тухайн сургуулийн номын сангийн үнэмлэх, оюутны виза карт зэргийн аль нэгтэй үндэслэж олгоно.

Гэр бүлийн үнэ

Гэр бүлийн үнэ нь 2 ба түүнээс дээш гишүүнтэй гэр бүлд хамаарах бөгөөд гэр бүлд эцэг, эх болон төрсөн, үрчилж авсан, дагавар хүүхэд тус тус хамрагдана.Эцэг эхийн гэрлэлтийн баталгаа, иргэний үнэмлэх эсвэл гадаад паспорт, хүүхдийн төрсний гэрчилгээг бүрдүүлэн уг тарифаар зорчих боломжтой.



Ахмадын үнэ

Монгол улсын болон Монгол улсад байнга оршин суугч гадаадын 65-аас дээш насны иргэд ахмадын үнээр зорчих эрхтэй.

Тус компанийн нислэг үйлдэж буй орон нутаг болон Хайлаарын нислэгээс бусад олон улсын хуваарьт нислэгүүдээр зорчиход хүчин төгөлдөр иргэний үнэмлэх эсвэл гадаад паспортыг үндэслэн олгоно.


Группын үнэ

Группын үнээр зорчихын тулд 5-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй, зөвхөн нэг аялалын дугаар бүхий нислэгтэй байна. Группын гишүүдийн тооноос хамаараад үнийн түвшин ялгаатай байна.

Компанийн нислэг үйлдэж буй орон нутаг болон Хайлаарын нислэгээс бусад олон улсын хуваарьт нислэгүүдэд хүчинтэй.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үнэ

Хөдөлмөрийн чадвараа бүрэн буюу 70-аас дээш хувиар алдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 2-12 хүртэл насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоосон актыг үндэслэн олгоно.

Изинис Эйрвэйз компанийн нислэг үйлдэж буй бүх орон нутгийн хуваарьт нислэгүүдэд хүчинтэй.