Eznis Airways, Mongolian Airline with flights to/from/in Mongolia

Languages

  • English
  • Mongolian
» Хориотой болон хязгаарлагдсан эд зүйлс

Хориотой болон хязгаарлагдсан эд зүйлс

Аюулгүй байдлын үүднээс зарим төрлийн аюултай бодис, эд зүйлсийг агаарын хөлгийн бүхээгт тээвэрлэхийг хориглодог.Та аялалд гарахын өмнө хориотой болон хязгаарлагдсан эд зүйлсийн талаарх мэдээлэлтэй сайтар танилцаарай.

Аюултай ачаа

Өөрийн шинж чанараараа хүний амь нас, эд хөрөнгө болон хүрээлэн буй орчинд сөргөөр нөлөөлж болзошгүй бодис, эд зүйлсийг аюултай ачаа гэнэ.

Аюултай ачааг Изинис Эйрвэйз компанийн агаарын хөлөгт тээвэрлэх нь хориотой. Үүнд:

  • Тэсрэх бодис - Салют, төрөл бүрийн тэсрэх бодис
  • Шахмал хий – Хүчилтөрөгч, бутан гэх мэт
  • Шатамхай шингэн болон хатуу бодис – Асаагуурын шингэн, шүдэнз, будаг, аялалын зуух гэх мэт
  • Радио идэвхит бодис
  • Идэмхий бодис – Хүчил, меркури барометр, урсдаг зай гэх мэт
  • Халдварт болон хорт бодис – Шавьжны хор, амьд вирус бүхий бүтээгдэхүүн гэх мэт
  • Исэлдүүлэгч бодис – Устөрөгчийн хэт исэл агуулсан цайруулагч нунтаг гэх мэт
  • Бусад аюултай бодис, эд зүйлс – Соронзон материал, хуурай мөс болон хүмүүст бухимдал төрүүлэх бусад материал гэх мэт

Цахилгаан хэрэгсэл

Аюулгүй байдлыг хангах үүднээс агаарын хөлөгт цахилгаан хэрэгсэл хэрэглэхийг хориглох хэдий ч CD тоглуулагч, зөөврийн комьпютер, сахлын цахилгаан машин зэргийг агаарын хөлөг хөөрөх, буухаас бусад үед ашиглахыг зөвшөөрнө.

Гар тээшинд тавигдах хязгаарлалт  

Бусад зорчигчдыг заналхийлэхэд ашиглаж болохуйц бүх төрлийн хутга, мэс, хурц үзүүртэй эд зүйлс, гольфийн цохиур зэрэг спортын хэрэгсэл зэрэг аливаа эд зүйлсийг агаарын хөлгийн бүхээгт авч орохыг хориглоно. Та дээрх эд зүйлсээ тээшиндээ хийж бүртгүүлээрэй. Таны гар тээшинд эдгээр зүйлс олдсон тохиолдолд аюулгүйн үзлэгээр хураагдах ба Изинис Эйрвэйз нь хураагдсан эд зүйлсд хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.

Шингэн болон гель

Бүх төрлийн шингэн болон гелэн бүтээгдэхүүн нь 100 мл-ээс ихгүй хэмжээгээр савлагдсан тохиолдолд гар тээшинд тээвэрлэхийг зөвшөөрнө. Үүнд: Эм тариа, Шампунь, Үсний гель, Шүршдэг үнэртэн, Үнэртэй ус, Цэвэр ус болон бусад шингэн зүйлс.
1000 мл-ээс ихгүй шингэн зүйлсийг та тээшинд өгч тээвэрлүүлж болно. Нислэгийн үед хэрэглэгдэх эм тариа, хүүхдийн хоол тэжээлийг та гар тээшиндээ тээвэрлэх эрхтэй хэдий ч эдгээр зүйлс нь таньд зайлшгүй хэрэгтэй болохыг батлах баталгаа эмчийн бичиг шаардлагатай.