Eznis Airways, Mongolian Airline with flights to/from/in Mongolia

Languages

  • English
  • Mongolian
» Бүртгэгдсэн тээш

Бүртгэгдсэн тээш

Таны аюулгүй байдал болон тав тухыг хангах үүднээс Изинис Эйрвэйз компани нь зорчигч тус бүрд үнэгүй тээвэрлэх тээшний хэмжээг тийзний нөхцлөөс хамааруулан тогтоосон байдаг. Бүртгэгдсэн тээшний гурван талын хэмжээс (урт, өргөн, өндөр) нь 140 см-ээс хэтрэхгүй байх ёстой.

Илүү тээшний төлбөр

Таны үнэгүй тээвэрлэх тээшний хэмжээнээс хэтэрсэн тээшний кг тутамд илүү тээшний төлбөр бодогдоно.  Илүү тээшний төлбөр нь чиглэлээсээ хамаараад өөр байх бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж харна уу. Илүү тээшийг хүлээж авч тээвэрлэх асуудал нь агаарын хөлөг дэх ачааны хэсгийн зайн багтаамжаас хамаарна гэдгийг анхаарна уу.

Үнэт болон хэврэг зүйлс

Та үнэт эдлэл, хэврэг зүйлсээ гар тээшинд хийж тээвэрлүүлнэ үү. Тээшинд хийсэн үнэт эдлэл, хэврэг зүйлс эвдэрч гэмтсэн, алга болсон тохиолдолд Изинис Эйрвэйз хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу. Та өөрийн бичиг баримт, үнэт зүйлс, нислэгийн үед хэрэглэх эм тариа, бэлдмэлээ гар тээшиндээ хийж тээвэрлүүлээрэй.

Хүүхэд болон нярайн тээш

Хүүхдийн тээвэрлэх гар тээшний жин нь насанд хүрсэн зорчигчийн тээшний зөвшөөрөгдөх жинтэй ижил байна. Нярайн хамт зорчиж буй насанд хүрсэн зорчигч нь дараах зүйлсийг үнэгүй тээвэрлүүлж болно. Үүнд:
  • Нислэгийн үед хэрэглэгдэх нярайн хоол болон живх
  • Машинд зориулсан нярайн суудал
  • Нярай хүүхдийн эвхдэг тэрэг