Eznis Airways, Mongolian Airline with flights to/from/in Mongolia

Languages

  • English
  • Mongolian
» Аяллын санамж

Аяллын санамж

Хилийн чанадад аялахаар яваа иргэд хүчин төгөлдөр (бичиг баримтын хүчинтэй хугацаа дуусаагүй) гадаад паспортгүйгээр Монгол Улсын хилээр гарах болон орох, мөн  Изинис Эйрвэйз компанийн агаарын хөлгөөр зорчих боломжгүй болохыг танд сануулъя. Иймд та аялалд гарахын өмнө гадаад паспортынхаа хүчинтэй хугацааг дууссан эсэхийг шалгаж, гадаад паспортаа марталгүй нислэгтээ ирээрэй.

Монгол Улс

Монгол Улстай хоёр улсын орны иргэд хоорондоо харилцан визгүй зорчих гэрээ хэлэлцээр хийсэн (АНУ, Малайз, Тайланд, Израйль, Куба, Сингапур, Хонгконг, Филиппин, Макао, Казакстан, Азербайжан, Туркменстан, Украйн, Гүрж, Белорус, Киргиз, Молдав, Тажигнастан, Лаос) орны иргэдээс бусад гадаад орны иргэд  Монгол Улсад зорчихдоо Монгол Улсын Виз авснаар зорчих эрхтэй болох бөгөөд дараах байгууллагуудад хандан  виз мэдүүлэн авах боломжтой. Үүнд:
  1. Гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага
  2. Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар
  3. Монгол Улсаас хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн болон консулын газар
  4. Монгол Улсын өргөмжит консул

Улаан-Үд, ОХУ

ОХУ-ын Улаан –Үд  хот руу зорчих гэж буй иргэд ОХУ-ын Элчин Сайдын Яамнаас виз заавал авсан байх шаардлагатай бөгөөд харин Дипломат албан паспорттай иргэд визгүйгээр зорчих боломжтой.

ОХУ-ын ердийн визийг 90 өдөр хүртэл, аялал жуучлалын визийг 30 өдөр хүртэл хугацаатай, олон удаагийн визийг  6 сар эсвэл 1 жилийн хугацаатай олгоно. Дамжин өнгөрөх визийн хүчинтэй байх хугацаа нисэх онгоцоор явж байгаа бол 3 хүртэлх хоногоос илүү байж болохгүй. 24 цагийн дотор олон улсын нисэх буудалд ирж, нисэх онгоцоор Оросын нутгаар дамжин өнгөрөхдөө зорчих тасалбартай бол виз шаардагдахгуй. Харин нисэх буудлаа соливол виз авах шаардлагатай.
Виз гаргах хугацаа  ажлын 7 өдөр байна. Гурав дахь орнуудын иргэдийн хувьд ажлын 2-20 хүртэл өдөр байна.

Хайлаар, БНХАУ

Монгол Улсын иргэд БНХАУ-ын Хайлаар хот руу 30 хоног дотор зорчих тохиолдолд виз авах шаардлагагүй  бөгөөд харин хүчин төгөлдөр гадаад паспортаа авч явах шаардлагатай.

Чойбалсан ОУ-ын Нисэх буудалд “Паспорт Хяналтын Нэгдсэн Бүртгэлийн Сүлжээ” хараахан нэвтрээгүй байгаа тул гуравдагч орны  иргэд  БНХАУ-д зорчих визээ хүчин төгөлдөр пасспортын хамт Чингис Хаан Олон Улсын Нисэх Буудлаас шалгуулан  зорчино.

Тээвэрлэлийн гэрээ

Нислэгийн тийз нь зорчигч болон Изинис Эйрвэйз ХХК-ний хооронд хийгдсэн тээвэрлэлтийн гэрээ юм. Эрхэм зорчигч Та энд дарж Тээвэрлэлтийн Гэрээтэй танилцана уу.

Санамж

Зорчигч, нисэх бүрэлдэхүүний аюулгүй байдал, агаарын хөлгийн аюулгүй ажиллагааг хангах үүднээс Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу агаарын хөлөгт болон агаарын хөлгийн ойролцоо тамхи татахыг хатуу хориглоно. Монгол Улсын Хуулийн дагуу тухайн зорчигчид хариуцлага хүлээлгэх буюу 20 000 - 70 000 төгрөг хүртэл торгоно.

Зорчигчдийн аюулгүй, тав тухтай аялах бололцоог хангах үүднээс согтуу зорчигчийг тээвэрлэлтэнд хүлээн авахгүй байх эрхтэй.