Eznis Airways, Mongolian Airline with flights to/from/in Mongolia

Languages

  • English
  • Mongolian
» Алдагдсан, эвдэрч гэмтсэн тээш

Алдагдсан, эвдэрч гэмтсэн тээш

Хэрвээ таны бүртгэгдсэн тээш  хүрэх буудалд тань ирээгүй, хоцорсон, эвдэрч гэмтсэн, тээш дотор байсан эд зүйлс алдагдсан болон гэмтсэн тохиолдолд 24 цагийн дотор манай Зорчигч Үйлчилгээний Хэлтэст яаралтай мэдэгдээрэй.

Та тээшний талаархи гомдлыг мэдүүлэхдээ дараахь баримтуудыг бүрдүүлэх шаардлагатай.
  • Тээшний зүүлтний тасалбар
  • Зорчигчийн билет
  • Хэрэв илүү тээшний үнэ төлсөн бол илүү тээшний тасалбар

Изинис Эйрвэйз компани таны тээштэй холбогдсон  хохирлыг гомдол гаргасан өдрөөс хойш 45 хоногийн дотор Тээвэрлэлтийн гэрээний дагуу шийдвэрлэнэ.

Изинис Эйрвэйз компани доорхи тохиолдолуудад хариуцлага хүлээхгүй

  • Зорчигчийн тээш нь түүн дотор байсан эд зүйлсээс шалтгаалж гэмтсэн тохиолдолд
  • Тээш дотор байсан эд зүйлс алдагдсан тухай гомдлыг 24 цагийн дотор гаргаагүй тохиолдолд
  • Зорчигч тээшээ зохих ёсоор боож баглаагүй болон цоожлоогүй тохиолдолд
  • Зорчигчийн тээшнээс хэврэг, түргэн муудах болон үнэт зүйлс алга болсон, гэмтсэн тохиолдолд
  • Гомдол мэдүүлэхэд шаардагдах бичиг баримтуудыг бүрдүүлээгүй тохиолдолд


Изинис Эйрвэйзийн Зорчигч Үйлчилгээний Хэлтэс
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг,
"Чингис Хаан" нисэх онгоцны буудал, 3-р давхар
Утас: (976-11) - 283241