Eznis Airways, Mongolian Airline with flights to/from/in Mongolia

Languages

  • English
  • Mongolian
» Агаарын хөлөг

Агаарын хөлөг

Өнөөдрийн байдлаар Бомбардир Кю-400 загварын онгоцтойгоор үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд цаашид  зорчигч үйлчлүүлэгчдийнхээ эрэлт хэрэгцээ, нислэгийн сүлжээний өргөжилттэйгөө уялдуулан агаарын хөлгийн паркаа өргөтгөх зорилго тавин, Монгол улсын цаг агаар, дэд бүтцийн болон бизнесийнхээ онцлогт тохирсон агаарын хөлгийг сонгохоор судалж байна.

Бомбардир Кю-400 онгоцны товч танилцуулга

Бомбардир Кю-400 онгоц нь 74 хүний суудалтай, зорчигчийн тав тухыг дээд зэргээр хангасан, ижил төрлийн онгоцнуудаас нислэгийн үеийн бүхээгийн дуу чимээ харьцангуй бага бөгөөд Кю-400 гэсэн нэрний “Кю” үсэг нь англи хэлний “Quite” буюу  “чимээгүй” гэсэн үгний товчлол юм байна. Мөн Кю-400 онгоц шатахуун зарцуулалт бага, байгаль орчинд ээлтэй гэдгээрээ бусдаас ялгардаг.

Үүнээс гадна тус онгоц нь шороон зурваст буух чадвартай, арын болон хөндлөнгийн салхины хязгаарлалтад бага ордог бөгөөд манай орны салхи ихтэй нөхцөлд нислэг үйлдэхэд нэн тохиромжтой юм. Өнөөдөр ашиглагдаж байгаа онгоцнууд салхины хурд 5 м/сек байхад газардаж чаддаг бол Кю-400 онгоц 10 м/сек салхитай үед ч газардаж чаддагаараа илүү давуу талтай юм.

Бомбардир Кю-400 ерөнхий үзүүлэлтүүд:

  •     Зорчигчдын тоо                                 74
  •     Онгоцны  урт                                      32.84 м
  •     Өндөр                                                  8.36 м
  •     Нислэгийн хүнд                                 28998 кг               
  •     Хөөрөлтийн үеийн гүйлтийн зай  1396м
  •     Буултын үеийн гүйлтийн зай         1287м
  •     Хурдны дээд хязгаар                       667км/цаг
  •     Алслалт                                               1739км
  •     Нислэгийн өндрийн  дээд түвшин 7620м