Eznis Airways, Mongolian Airline with flights to/from/in Mongolia

Languages

  • English
  • Mongolian
» Ачаа шуудангийн үйлчилгээ

Ачаа шуудангийн үйлчилгээ

Изинис Эйрвэйз компани нь өөрийн хуваарьт болон захиалгат нислэгийн үйлчилгээ үзүүлж буй чиглэлүүдэд ачаа, шуудан хурдан шуурхай, найдвартай, эрсдэлгүйгээр тээвэрлэх үйлчилгээг санал болгож байна.

Мөн үнэт эд зүйлс болон чухал бичиг баримтуудын аюулгүй, найдвартай байдлыг хангах “баталгаат хайрцаг”-ны үйлчилгээг орон нутгийн агаарын тээврийн үйлчилгээндээ хэрэгжүүлэн ажиллаж байна. Тус хайрцаг нь агаарын хөлгийн ачааны хэсэгт байрлах ба нислэгийн туршид Та түлхүүрийг нь өөртөө хадгалах боломжтой юм.

EZ Post үйлчилгээ

Изинис Эйрвэйз компани нь орон нутгийн хуваарьт нислэг үйлддэг чиглэлүүддээ шуудан хүргэх үйлчилгээг санал болгож байна.

Шуудангийн уламжлалт үйлчилгээний чанарыг сайжруулах хувийн болон албаны бичиг захидал, буухиа шууданг хүлээн авч орон нутаг дахь өөрийн салбар нэгжүүдээр дамжуулан хүлээн авагчид хүлээлгэн өгөх шинэ төрлийн үйлчилгээ юм.

Шуудан гэдэгт 35х28 см, жин нь 350гр-с  хэтрээгүй захидал, бичиг баримт, албан захидал гэх мэт дугтуйтай зүйлс багтана. Орон нутгийн чиглэлээс хамаарч шууданг илгээхэд 2500-3600 төгрөг байна.

Таны илгээх шууданг Улаанбаатар хот болон Чингис Хаан ОУ-ын нисэх буудалд байрлах манай Зорчигч Үйлчилгээний Хэлтсийн ачаа тээш бүртгэлийн ажилтан болон хотын төвд байрлах тийз борлуулалтын төвд хүлээн авна.

EZ Post үйлчилгээний давуу тал

EZ Post үйлчилгээ нь таны бизнесийн цаг хугацаа болон зардлыг хэмнэхээс гадна Изинис Эйрвэйз компанийн 5 аймгийн хуваарьт нислэгүүдэд хамгийн өндөр давтамжтайгаар хувийн болон албан бичиг баримт, захидал, бухиа шуудангаа найдвартай, түргэн шуурхай тээвэрлүүлэх боломжтой юм.

Шууданг хүлээн авахдаа дараах шаардлагыг хангах:

  • Хүлээн авагчийн овог, нэр, утас, хаягийг дугтуйны баруун доод буланд бичсэн байх
  • Илгээгчийн oвог, нэр, утас, хаягийг дугтуйны зүүн дээд буланд бичсэн байх
  • Дугтуйнд хийн битүүмжилэхээс өмнө ямар бичиг баримт, материал байгааг шалгуулах

Шуудангаар тээвэрлэхийг хориглох зүйлс:

  • IATA –ийн DGR-д заагдсан аюултай ачаа,
  • Мансууруулах бодис, аливаа төрлийн сэтгэцэд нөлөөлөх бодис,
  • Үнэт эдлэл,
  • Валют, үнэт цаас

Дэлгэрэнгүй мэдээллийг манай 976-11-331516 утаснаас лавлана уу.