Eznis Airways, Mongolian Airline with flights to/from/in Mongolia

Languages

  • English
  • Mongolian
» EZ Tour үйлчилгээ

EZ Tour үйлчилгээ

ИЗИНИС ЭЙРВЭЙЗ компани нь аялал жуулчлалын компаниудад  EZ TOUR нөхцлийг санал болгон хамтран ажилладаг. EZ TOUR нөхцлийг сонгосноор дараахи хөнгөлөлт боломжуудыг эдлэх боломжтой

Үнэ тарифын хөнгөлөлт

Эрхэм харилцагч та EZ TOUR тарифыг сонгосноор цаг хугацаа хэмнэхээс гадна тогтвортой үнэ, олон төрлийн хөнгөлөлт урамшуулалыг нэг дор эдлэх боломжтой. .

Урамшуулал

Гэрээний хөнгөлөлттэй үнийн дүнгээс гадна танай байгууллага ниссэн жуулчид болон хөтөчийн тооноос хамааруулан урамшуулал эдлэнэ. Энэхүү урамшууллыг та дараагийн тийз худалдан авалтандаа ашиглах боломжтой.

Аялагчийн нэр солих боломж

 EZ TOUR төрлийн тийз худалдан авснаар нислэгийн өдөр  хүртэл үнэ төлбөргүйгээр хэдэн ч удаа нэр солих боломж танд олгогдох болно.

Аялалд үнэ төлбөргүй авч явах ачааны хэмжээ

Та энэхүү тийзийг худалдан авснаар үнэ төлбөргүйгээр зорчигчийн кабинд авч орох тээшний хэмжээний хамтаар 20 кг ачаа авч явах боломжтой. Энэ төрлийн тийзний үнэгүй авч явах ачааны хэмжээ нь энгийн хэрэглэгчдийн худалдан авах боломжтой Y нөхцлийн үнэгүй авч явах ачааны хэмжээтэй адилхан юм.

Тийз Буцаалт

Эрхэм үйлчлүүлэгч аялагч та  эргэлзэж,  тээнэгэлзэлгүйгээр нислэгийн тийзээ худалдан авах боломжтой учир нь тийз худалдан авсаны дараахи таны  шийдвэр 100% биш байсан ч та тэрхүү тийзийг буцаах бүрэн боломжтой.

Тийз захиалгын уян хатан нөхцөл

Изинис Эйрвэйз компани нь захиалга хүлээн авсан өдрөөс нисэх өдөр хүртэлх хугацаанд таны захиалгыг найдвартай хадгалах бөгөөд суудал хадгалах нөхцлүүдийг гэрээний дагуу нарийвчлан харилцан тохиролцдог.