Eznis Airways, Mongolian Airline with flights to/from/in Mongolia

Languages

  • English
  • Mongolian
» EZ Flyer урамшууллын хөтөлбөр

EZ Flyer урамшууллын хөтөлбөр

EZ Flyer гэж юу вэ?

EZ Flyer нь Изинис Эйрвэйз компанийн зүгээс зарлаж буй байнгын үйлчлүүлэгчдийн урамшууллын хөтөлбөр юм. Хөтөлбөрийн хүрээнд зорчигч Та үйлчлүүлсэн НИСЛЭГ БҮРЭЭСЭЭ оноо цуглуулж, хүссэн чиглэл рүүгээ ҮНЭГҮЙ эсвэл ХӨНГӨЛӨЛТТЭЙ нисэх боломж нээгдэж байгаа юм.

EZ Flyer хөтөлбөрт оролцож оноо цуглуулах маш хялбар бөгөөд Та зөвхөн үйлчлүүлсэн нислэг бүрийнхээ СУУГЧИЙН ТАЛОН, НИСЛЭГИЙН ТИЙЗИЙГ хадгалахад л хангалттай.

Оноо яаж цуглуулах вэ?

Зорчигч Та 2009 оны 1-р сарын 15-аас эхлэн үйлчлүүлсэн хуваарьт нислэгийнхээ суугчийн талон, харгалзах нислэгийн тийзийг цуглуулаарай. Таны тийзний тарифын төрлөөс хамааруулан дараах хэмжээгээр оноо бодогдоно. Үүнд:

Fare type
Promotion
Q, Senior, Student, Help, Family and Group
M
Y, Go Now, Go Now F.
Points
2500
4000
6000
10000

Оноогоо яаж зарцуулах вэ?

Танд хөтөлбөрийн хүрээнд Изинис Эйрвэйз компанийн хуваарьт нислэгийн чиглэлүүдээс хүссэн чиглэлдээ ҮНЭГҮЙ эсвэл 50%-ийн ХӨНГӨЛӨЛТТЭЙ нисэх боломжийг санал болгож байна. Та цуглуулсан оноогоо 2009 оны 1-р сарын 15-аас эхлэн зарцуулах боломжтой. Энэ нь Таны EZ Flyer үнэгүй болон хөнгөлөлттэй тийзний нислэгийн өдөр дээр заасан хугацаанд багтах ёстой гэсэн үг юм.

Урамшуулал
Шаардлагатай оноо
6-р сарын   1-ээс 8-р сарын  31-ний хоорондох нислэг
9-р сарын   1-ээс 5-р сарын  31-ний хоорондох нислэг
1
Хуваарьт нислэгийн чиглэлд ezflyer тийз авах эрх
69,999
49,999
2
Y, M, Q тарифын төрлүүдийн нэг талын тийзний үнийн дүнгээс 50% хөнгөлөлт эдлэх эрх
49,999
29,999
3
Oнгоцны модель
29,999



*Оноо нь зөвхөн нэг талын нислэгт хүчинтэй. Нисэх буудлын хураамж багтаагүй болно.

Тийзний төрөл
Тийз захиалга
Нэр өөрчлөлт
Нислэг өөрчлөлт
Үнэгүй ачааны хэмжээ
Буцаалт
ezflyer үнэгүй тийз
48 цаг
15 кг
Хөнгөлөлттэй Y, M, Q тийз
Тухайн тийзний төрлийн нөхцлийг дагана
Тухайн тийзний төрлийн нөхцлийг дагана
*


* Хөнгөлөлттэй нислэгийн тийзэнд буцаалт хийгдэхэд мөнгөөр төлсөн үнийн дүнгээс тухайн тарифын нөхцлийн дагуу зохих хувиар шимтгэл суутгагдах юм. Оноогоор төлсөн үнийн дүнд ямар нэгэн буцаалт хийгдэхгүй болно.

Урамшууллыг хэрхэн авах вэ?

Та Изинис Эйрвэйзийн тийз борлуулалтын төв дээр өөрийн биеэр цуглуулсан суугчийн талон, харгалзах нислэгийн тийз болон биеийн байцаалтыг авч ирээд урамшууллаа аваарай.

EZ Flyer хөтөлбөрийн хүрээнд Та өөрийн цуглуулсан оноогоо ашиглан үнэгүй, хөнгөлөлттэй тийзийг өөр хүний нэр дээр бичүүлэх боломжтой юм. Энэ тохиолдолд урамшууллыг шилжүүлж байгаа болон хүлээн авч байгаа хүн тийз борлуулалтын төв дээр иргэний үнэмлэх эсвэл паспорт, цуглуулсан суугчийн талон болон тийзнүүдийг авч ирэх шаардлагатай болохыг анхаарна уу.

Хүчинтэй суугчийн талон

Таны оноо тухайн нислэгийн суугчийн талон болон тийзээр баталгаажна. Суугчийн талон болон нислэгийн тийзнүүд бүгд нэг зорчигчийнх байна. Өөрөөр хэлбэл өөр өөр зорчигчдын суугчийн талоны оноог хооронд нь нэмэхгүй юм.

Нислэгийн тийз Изинис Эйрвэйз-ийн тийз борлуулалтын ажилтны тамгатай харин суугчийн талон дараах мэдээллийг бүрэн гүйцэд агуулж байх ёстой. Зөвхөн энэ тохиолдолд л Таны оноо хүчинтэйд тооцогдохыг анхаарна уу.

а. Нислэгийн дугаар
б. Зорчигчийн овог нэр
в. Хүрэх газар
г. Огноо, цаг
д. Суудал
е. Тарифын төрөл
ё. Бүртгэлийн ажилтны тамга
ж. Нисэх буудлын аюулгүйн үзлэгийн тамга