Eznis Airways, Mongolian Airline with flights to/from/in Mongolia

Languages

  • English
  • Mongolian
» EZ Biz үйлчилгээ

EZ Biz үйлчилгээ

Хэрвээ Танай байгууллага хөдөө орон нутагт салбартай бол, эсвэл байгууллагын тань ажилтан албан хаагчид хөдөө орон нутагт ажиллах хэрэгцээ байнга гардаг бол байгууллагын тань хэрэгцээнд нийцсэн агаарын тээврийн үйлчилгээний EZ BIZ нөхцлийг бид санал болгож байна. Энэ төрлийн үйлчилгээний нөхцлийг сонгосон нөхцөлд та Изинис Эйрвэйз компанитай  гэрээ байгуулах бөгөөд гэрээний дагуу дараах боломжуудыг эдэлнэ.

Төлбөр тооцооны нэгдсэн удирдлага

Дансны шилжүүлэг, төлбөрийн карт зэрэг бэлэн бус төлбөр тооцооны хэрэгслүүдийг ашиглах боломжтойгоос гадна гэрээний үндсэн дээр нөхцлүүдийг харилцан тохиролцох ваучераар төлбөр тооцоогоо хийх боломжтой. Ваучерийг төлбөр тооцоонд ашигласнаар та манай үйлчилгээг зээлээр худалдан авах боломжтой болох бөгөөд гэрээнд заасан үечлэлээр төлбөр тооцоог хийж ажиллана. Ингэснээр банк ажиллахгүй өдөр тийз авч чадахгүй байх, тийз авах болгондоо төлбөрийн шилжүүлэг хийж үнэт цагаа үрэх хүндрэлүүдийг та бүрмөсөн мартах болно.

Нэр солих боломж

Байгууллагын хэрэглэгчдийнхээ хэрэгцээний онцлогийг харгалзан үзсэний үндсэн дээр зорчигчийн нэр солих боломжийг бид гэрээт байгууллагууддаа олгож байгаа юм.

20 кг ачаа үнэгүй авч явах эрх

Хамтран ажиллах гэрээ байгуулсанаар та гар тээшийн хамт 20кг ачааг үнэгүй авч явах боломжтой. Үүнийг орон нутгийн агаарын тээврийн бусад төрлийн үйлчилгээтэй харьцуулбал 10-15 кг-аар илүү ачааг үнэгүй авч явах боломжийг танд олгож байгаа гэсэн үг юм.