Eznis Airways, Mongolian Airline with flights to/from/in Mongolia

Languages

  • English
  • Mongolian

2008

Изинис Эйрвэйз компани тийрэлтэт хөдөлгүүр бүхий агаарын хөлгүүд худалдан авна

Изинис Эйрвэйз ХХК нь Монгол улсын хэмжээнд хуваарьт болон захиалгат нислэг үйлддэг, дотоодын 100%-ийн хөрөнгө оруулалт бүхий үндэсний тээвэрлэгч, Иргэний Агаарын тээврийн томоохон компаниудын нэг юм. Тус компани нь орон нутгийн чиглэлүүдэд нислэг үйлдэхийн зэрэгцээ БНХАУ, ОХУ, Казахстан зэрэг улсууд руу олон улсын захиалгат нислэг үйлдэн ажиллаж байна.

Изинис Эйрвэйз нь үйлчлүүлэгчдийнхээ эрэлт хэрэгцээ, нислэгийн сүлжээний өргөжилттэйгөө уялдуулан агаарын хөлгийн паркаа өргөтгөх, бүс нутгийн хэмжээнд өөрийн компанийн үйлчилгээг тэлэх зорилготойгоор ажиллаж байгаа бөгөөд энэ зорилгынхоо хүрээнд тус компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл 2008 оны 10 дугаар сарын 23-нд Улаанбаатар хотноо болсон хурлаараа 46-66 хүний суудалтай, сэнст-тийрэлтэт хөдөлгүүртэй 5 хүртэлх агаарын хөлгийг худалдан авах шийдвэрийг гаргалаа. Эхний 2 агаарын хөлгийг 2009 оны 1-р хагаст худалдан авч, үйлчилгээнд  ашиглаж эхлэх болно.

Үүний зэрэгцээ тус компани нь 100-аас дээш хүний суудалтай 7 хүртэлхи тооны дундын зайн тийрэлтэт хөдөлгүүр бүхий агаарын хөлгүүдийг (regional jet) худалдан авах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Түүнчлэн Изинис Эйрвэйз компани нь дээрх шийдвэртэйгээ холбогдуулан агаарын хөлгүүдийг хадгалах, инженер техникийн болон нислэг үйлдвэрлэлийн ажилтнуудын оффисын үүргийг гүйцэтгэх, техник үйлчилгээний иж бүрэн тоноглол бүхий ангар буюу агаарын хөлгийн “гараашийг” 2009 онд шинээр барьж ашиглалтад оруулахаар шийдвэрлэлээ.

Изинис Эйрвэйз ХХК нь Монгол улсын хэмжээнд болон Евро Азийн бүс нутгийн чиглэлүүдэд зорчих Таны тэргүүн зэргийн сонголт байх зорилготой ба энэхүү завшааныг ашиглан бүх үйлчлүүлэгчид болон хамтран ажиллагч байгууллагууддаа талархал илэрхийлж байгааг хүлээн авна уу.

Изинис Эйрвэйз компанийн тусламжтайгаар 1177 эмэгтэй шинжилгээнд хамрагдлаа

“Амьдралын Төлөөх Аян” хөтөлбөр нь орон нутгийн эмэгтэйчүүдийг умайн хүзүүний болон савны хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эмчлэх, оношилгоо шинжилгээ хийх зорилго бүхий хүмүүнлэгийн аян юм.

Изинис Эйрвэйз компани энэ удаагийн аяныг ивээн тэтгэж байгаа бөгөөд  Баян-Өлгий, Увс, Ховд, Хөвсгөл аймгууд руу нисэх эмч сувилагч нарын багийг өөрийн компаний онгоцоор  үнэгүй тээвэрлэж байгаа юм.

“Амьдралын Төлөөх Аян 2008” –ын эмчилгээний багийхан Изинис Эйрвэйз компанийн тусламжтайгаар Баруун аймгууд руу богино хугацаанд хүрч, эдгээр аймгуудын нийт 1177 эмэгтэйг шинжилгээнд хамрууллаа.  Мөрөн хотод нийт 204, Улаангомд нийт 317, Өлгийд нийт 238, Ховдод нийт 418 эмэгтэй тус тус шинжилгээнд хамрагдсан болно. Энэ жил тус аян Улаангом, Өлгий болон Ховдод анх удаа очиж, оношилгоо шинжилгээ хийсэн юм.

Түүнчлэн эдгээр аймгуудад орон нутагт нярай хүүхдийн нас баралтыг бууруулах зорилгоор өргөн хүрээний судалгаа явуулсан. Үүнээс гадна ойролцоогоор 63 эмч умайн хүзүүний хавдрын шинжилгээнд оролцож, Амьдралын Төлөөх Аян зүгээс зохион байгуулсан менежментийн хичээлд хамрагдсан.

Шинжилгээний хариу эцсийн байдлаар 2008 оны 11-р сард гарах ба үүний дараагаар эмчилгээ хийхээр тус аймгуудыг дахин зорих болно.

Баян-Өлгий, Увс, Ховдын чиглэлүүдийн нислэгийг 2009 онд сэргээнэ

Иргэний агаарын тээврийн Изинис Эйрвэйз компани нь Saab 340B төрлийн гурван агаарын хөлөгтэйгөөр орон нутгийн нийт 9 чиглэлд хуваарьт болон захиалгат нислэгийн үйлчилгээ үзүүлж байгаагийн зэрэгцээ БНХАУ, ОХУ болон Казакстан зэрэг улсууд руу захиалгат нислэг үйлддэг. Тус компани нь 175 орчим ажиллагсадтай бөгөөд компаниас баримталж байгаа бодлогын хүрээнд ажилтнуудаа мэргэжлийн болон гадаад хэлний сургалтуудад тогтмол хамруулж, ур чадварыг нь нэмэгдүүлэн нислэгийн аюулгүй байдлыг ханган ажиллах чадавхийг нь дээшлүүлж байдаг билээ.

2008-2009 оны Өвлийн цагийн хуваарийн хүрээнд буюу 9-р сарын 28-ны өдрөөс эхлэн Изинис Эйрвэйз компани Баян-Өлгий, Увс, Ховдын чиглэлүүдийн нислэгүүдээ түр хугацаагаар зогсоохоор  шийдвэрлэлээ.

Энэ онд шатахууны үнэ их хэмжээгээр тасралтгүй өсч байгаа нь дэлхийн агаарын тээврийн олон компаниудын үйл ажиллагаанд нөлөөлж байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр өнөөдрийн байдлаар АНУ-ын хэмжээнд нийт 600 нисэх буудал үйл ажиллагаа явуулж байгаагаас ойрын хугацаанд 97 нисэх буудлынх нь үйл ажиллагааг нь зогсоон, нислэгүүдийг нь хаах шийдвэрийг гаргаж байгаагаа тус улсын Агаарын Тээвэрлэгчдийн Холбооноос мэдэгдээд байна. Үүний зэрэгцээ American Airlines, Lufthansa, British Airways болон зарим томоохон агаарын тээврийн компаниуд ч өвлийн улиралд олон чиглэлийн нислэгээ зогсоон үйл ажиллагаандаа холбогдох хязгаарлалтыг хийж байгаа юм.

Шатахууны өндөр үнэ болон бусад зардлуудтай холбоотой хүчин зүйлсээс шалтгаалан орон нутгийн агаарын тээврийн салбарт үүсээд байгаа хүндрэлтэй нөхцөл байдалтай холбогдуулан  өнгөрсөн 6 сарын хугацаанд Изинис Эйрвэйз компани нь Монголын Агаарын Тээвэрлэгчдийн Холбоогоор дамжуулан ЗТАЖЯ болон ИНЕГ-т орон нутгийн агаарын тээврийн үйлчилгээнд ваучерт суурилсан хөнгөлөлтийн систем нэвтрүүлэх саналыг хэд хэдэн удаа тавиад байгаа болно. Энэхүү хөнгөлөлтийн системийн гол зорилго нь өвчтөн, оюутан сурагчид болон өндөр настнууд зэрэг агаарын тээврээр үйлчлүүлэх зайлшгүй шаардлагатай хүмүүсийн тийзний үнийг ваучер ашиглан хөнгөлөх явдал бөгөөд энэ нөхцөлд дээрхи бүлгүүдэд хамаарах зорчигчид агаарын тээврийн үйлчилгээг илүү хямд үнээр худалдан авах боломж бүрдэх юм.

Тийзний үнэ болон агаарын тээвэрлэгчдэд учирч байгаа алдагдлыг бууруулан хуваарьт нислэгийн үйлчилгээг тасалдуулахгүй, хэвийн түвшинд хадгалах зорилго бүхий энэхүү санал хэрэгжээгүй байгаа нь бидний зарим чиглэлүүдийн нислэгээ түр хугацаагаар зогсоох нэгэн шалтгаан болж байна. 

Түүнчлэн Изинис Эйрвэйз компани нь өвлийн улиралд Монгол Улсын ойрын болон дундын чиглэлүүдэд идэвхитэй нислэг үйлдэхийн зэрэгцээ ЗТАЖЯ-наас томилгоо хийгдсэн нөхцөлд ОХУ-ын Иркутск хотын чиглэлд нислэг үйлдэх нь зорчигч урсгал бага байдаг Өвлийн улиралд Баруун зүгийн чиглэлүүд рүү давхацсан нислэг үйлдсэнээс илүү ихээр улс орны эдийн засагт ач холбогдолтой гэж үзэж байгаа юм.

Манай нислэг ийнхүү түр хугацаагаар зогсож байгаа Баян-Өлгий, Увс, Ховдын чиглэлүүдэд Аэромонголиа компани өвлийн улиралд тогтмол нислэг үйлдэх бөгөөд 2009 онд дээрхи 3 чиглэлийн нислэгүүдээ Изинис Эйрвэйз компани дахин үйлдэж эхлэх болно.

Та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг Изинис Эйрвэйз компанийн 333311 дугаарын утсанд хандан авна уу.

Изинис Эйрвэйз амьдралын төлөөх хүмүүнлэгийн үйл ажиллагааг ивээн тэтгэлээ

Изинис Эйрвэйз компани орон нутгийн эмэгтэйчvvдийг умайн хvзvvний болон, савны хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эмчлэх шинжилгээ, оношлогоо хийх зорилго бүхий “Амьдралын Тєлєє Аян-2008” хєтєлбєрийг дэмжин өөрийн хуваарьт нислэг үйлдэж буй Увс, Ховд, Баян-Өлгий, Хөвсгөл аймгууд уруу зорчих тээвэрлэлтийн зардлыг нь 100% ивээн тэтгэхээр шийдвэрлэлээ. Арга хэмжээг “Хvрээ” ротари клубээс санаачлан 4 дэх жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд эмч нарын багт “Хvрээ” клубын гишvvдээс гадна Хавдар судлалын vндэсний тєвийн эрдэмтэн, докторууд орж байгаа юм байна.

Энэхүү хөтөлбөр нь 2 үе шаттай хэрэгжиж байгаа бөгөөд энхний үе шат нь 2008 оны 7 дугаар сарын 17-ны өдөр эхэлжээ. Эмчилгээний багийнхан хөтөлбөрийн эхний үе шатанд 7-р сарын 17, 18-нд Євєрхангайн Хархорин суманд, 23, 24-нд Завхан аймагт, 26, 27-нд Говь -Алтайд, 30-31-нд Баянхонгор, наймдугаар сарын 2, 3-нд Євєрхангайн зарим сумдад, 6, 7-нд Ємнєговьд, 9-нд Дундговь аймагт тус тус ажиллаж хєдєє орон нутгийн 2000 гаруй эмэгтэйг урьдчилан сэргийлэх оношлогоонд хамруулж vнэ тєлбєргvй эмчлэх юм.

Хөтөлбөрийн 2 дахь үе шат 9-р сараас эхлэх бөгөөд энэхүү үе шатанд Увс, Ховд, Баян-Өлгий, Хөвсгөл зэрэг аймгуудын 1600 эмэгтэйг хөтөлбөрт хамруулахаар төлөвлөж байгаа юм байна.

Хорт хавдраар нас баралт єндєр vзvvлэлттэй байдаг манай улсын хувьд энэ євчинтэй тэмцэх, урьдчилж оношлох зайлшгvй шаардлага байгаа учир хєтєлбєр vр дvнгээ єгнє гэдэгт итгэлтэй байгаагаа хєтєлбєрийн удирдагч, эмч Д.Баярсайхан онцолжээ.Түүнчлэн монголчуудынхаа эрүүл мэндийн төлөө анхаарал хандуулж, арга хэмжээг ивээн тэтгэж оролцож байгаа Изинис Эйрвэйз компанийнханд талархлаа илэрхийлсэн байна.

Дашрамд дурдахад аяны хvрээнд 2005 онд 1050, 2006 онд 2350, 2007 онд 2300 эмэгтэй хамрагдаж, 400 гаруй бvсгvйг аюулт євчнєєс аварсан байна.

Изинис Эйрвэйз компани Өсвөр үеийнхний спортын хөгжлийг дэмжих гольфын тэмцээнийг ивээн тэтгэлээ

“Жи Ти Эс Классик-2008” нь өсвөр үеийнхний спортын хөгжлийг дэмжих зорилготой хандивийн гольфын тэмцээн бөгөөд 2008 оны 8-р дугаар сарын 16-нд Найрамдал хүүхдийн зуслангаас 3 км, Улаанбаатар хотоос 18 км зайд байрлах Бор толгой дахь “УБ Ресорт” гольфын талбайд болох гэж байна.

Энэхүү арга хэмжээг Изинис Эйрвэйз компани ивээн тэтгэж оролцож байгаа бөгөөд тэргүүн байр эзэлсэн багийн 4 гишүүнд өөрийн хуваарьт нислэг үйлдэж байгаа чиглэлүүдэд 2 талдаа нисэх эрхийн бичиг болон гарын бэлгийг шагнал болгон олгоно. Харин тэмцээний 2-р байр эзэлсэн багийг “Метрополис” диско клуб шагнаж, урамшуулахаар болсон байна.

Тэмцээнд оролцогчид нь 4 гишүүнтэй баг бүрдүүлэн оролцох бөгөөд 1,2-р  болон сүүлийн байр эзэлсэн багуудыг шалгаруулна. Эдгээрээс гадна нэг цохилтоор бөмбөг оруулсан тоглогч, хамгийн хол бөмбөг цохисон тоглогчдыг шалгаруулан Изинис Эйрвэйз компанийн 2 талын нислэгийн тийз болон гарын бэлгээр урамшуулна.

Энэхүү үйл ажиллагааг Жи Ти Эс Адвокатс хуулийн компани болон тэмцээний Ерөнхий ивээн тэтгэгч Entrée Gold компаниуд хамтран зохион байгуулж байгаа ажээ. Түүнчлэн Изинис Эйрвэйз ХХК, Ай Эн Жи Банк, АПУ ХХК, Монголиан Стар Мелшерс ХХК, Жэофреш ХХК, Лайнддрилл Интернэйшнл ХХК, Сайкс Пампс ХХК, Рефлекс ХХК, Эй Ай Ди Ди ХХК, Поло Ресорсез ХХК, Мо Эн Ко ХХК, Ред Хил ХХК болон Эйжиа Интерсепт Монголиа ХХК зэрэг компаниуд арга хэмжээний нар ивээн тэтгэгчээр оролцож байна.

Олон улсын Ай Эн Жи Банк (ING Bank N.V.) Good Price дэлгүүр, Millie’s café, Ivory Restaurant, Баянгол зочид буудал ХХК, Женко Тур ХХК болон Эрхүүгийн амралтын төв мөн өөрсдийн нэрэмжит шагналыг мөн гардуулах ажээ.

Изинис Эйрвэйз компани нь монгол болон гадаад иргэдэд мөрдөгдөх үнийн ялгаварлыг арилгалаа

2008 оны 7-р сарын 1-ний өдрөөс эхлэн Изинис Эйрвэйз ХХК нь монгол улсын иргэд болон монгол улсад удаан хугацаагаар амьдарч буй гадаадын иргэдэд үйлчлэх үнийн ялгаварлыг албан ёсоор арилгалаа. Удаан хугацаагаар Монгол улсад амьдарч буй гадаадын иргэд гэдэгт Монгол улсад 90 хоногоос дээш хугацаанд байх албан ёсны зөвшөөрөлтөй иргэд хамаарна.

Бусад компани болон үйлчилгээний байгууллагууд монгол болон гадаадын иргэдэд ялгавартай үнэ хэрэглэгддэг. Изинис Эйрвэйз ХХК нь энэхүү үнийн ялгаварлыг арилгасантай уялдуулан үнийн бүтэцдээ өөрчлөлт оруулсан. Монголд ажиллаж амьдарч байгаа Гадаад иргэд удаан хугацаагаар оршин суух зөвшөөрлийн бичиг баримтаа үзүүлэн компаний зүгээс Монгол иргэдэд санал болгосон үнэ тарифаар үйлчлүүлэх боломжтой. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг Изинис Эйрвэйз компаний тийз борлуулалтын төвийн 333311 утсаар лавлана уу.

Тийз Захиалгын Онлайн Системийг үйлчилгээндээ нэвтрүүллээ

Изинис Эйрвэйз ХХК нь тийз захиалгын цахим (онлайн) системийг 2008 оны 6-р сарын 11-ний өдрөөс эхлэн Монгол Улсын дотоодын нислэгт анх удаа нэвтрүүлж чадлаа.

Ингэснээр захиалга хүлээн авах, тийз бичих, бүртгэл хийх зэрэг манай зорчигчийн үйлчилгээ улам боловсронгуй, шуурхай болж чадлаа. Тэр бүү хэл шинэ систем нь үйлчлүүлэгчид цагийг хэмнэж, тийз борлуулалтын төв рүү явах шаардлагагүй онлайнаар суудлаа захиалах болон  худалдан авах боломжийг олгох юм. Өөрөөр хэлбэл, аялагчид болон үйлчлүүлэгчид дэлхийн аль ч өнцөгөөс Изинис Эйрвэйзийн тийзийг онлайнаар худалдан авч болох цаг хаяанд ирээд байна.

Цаасан тийзний хэрэглээнээс ангижирснаар хүрээлэн буй орчноо бага ч гэсэн хамгаалж, байгаль эхдээ нөхөрсөг хандаж буй хэрэг юм.