Eznis Airways, Mongolian Airline with flights to/from/in Mongolia

Languages

  • English
  • Mongolian
» Түүхэн товчоон

Түүхэн товчоон

                                                                                                       

2004 оны 6 сар
Ньюком Группийн харьяанд төсөл хэлбэрээр зохион байгуулагдаж, хөрөнгө оруулалтын судалгаа, тооцоог хийж эхлэв.

2005 оны 7 сар
Изинис Эйрвэйз компаний анхны нисгэгчид Saab 340B агаарын хөлгийн нисгэгч бэлтгэдэг Австрали улсын Анзетт сургалтын төвийг дүүргэв.

2005 оны 10 сар
Изинис Эйрвэйз компаний анхны инженер техникийн ажилтнууд Швед улсын Saab Aircraft компаний сургалтад амжилттай оролцов.

2005 оны 12 сар
АНУ-ын American Eagle компанитай агаарын худалдан авах гэрээнд гарын үсэг зурав.

2006 оны 1 сар
Иргэний агаарын тээврийн шинэ компани болох " Изинис Эйрвэйз" албан ёсоор байгуулагдав.

2006 оны 5 сар
Анхны Saab 340B агаарын хөлгөө хүлээн авлаа.

2006 оны 6 сар
Хоёр дахь Saab 340B агаарын хөлгөө хүлээн авав.

2006 оны 7 сар
АНУ-ын алдарт "Женерал Электрик" корпорацийн охин компани Женерал Электрик Эйркрафт Энжин компанитай техникийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.

2006 оны 12 сар
Улаанбаатар-Чойбалсан –Улаанбаатар чиглэлийн анхны нислэгээ үйлдэв.

2007 оны 3 сар
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын "Тор-100-д өрсөлдөгч 50 байгууллага"-аар шалгарлаа.

2007 оны 5 сар
Гурав дахь Saab 340B онгоцоо хүлээн авлаа.

2007 оны 6 сар
АНУ-ын Засгийн Газрын харьяа Худалдаа Хөгжлийн Агентлагийн (USTDA)500,000 ам долларын техникийн туслалцааг хүлээн авах гэрээнд гарын үсэг зурлаа.

2007 оны 7 сар
Япон Улсын угсаа залгамжилсан, эрхэмсэг дээд хунтайж Нарухито Монгол улсад айлчлах үеэр тус компанийг сонгож үйлчлүүлэв.

2007 оны 7 сар
Баян-Өлгий аймаг руу анхны нислэгээ үйлдсэнээр хамгийн олон чиглэлд буюу дотоодын 10 чиглэлд тогтмол нислэг үйлддэг боллоо.

2007 оны 11 сар
Монгол Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын гишүүнээр элсэв.

2007 оны 12 сар
Монголын Аялал Жуулчлалын Холбооноос Изинис Эйрвэйз компанийг Аялал Жуулчлалын салбарын 2007 оны Шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар шалгаруулав.

2008 оны 4 сар
Агаарын тээврийн бусад компаниудтай хамтран Агаарын Тээвэрлэгчдийн Холбоог байгуулж гишүүнээр элсэв.

2008 оны 4 сар
"Агаарын аялал" үйлчилгээг зах зээлд танилцуулж, анхны агаарын аяллыг зохион байгуулав.

2008 оны 6 сар
Saab 340B агаарын хөлгийн дотооддоо сургасан анхны Ахмад бие даасан анхны нислэгээ үйлдэв.

2008 оны 7 сар
Radixx суудал захиалгын цахим системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэв.

2008 оны 4 сар
100'000 дахь зорчигчоо тээвэрлэв.
 
2009 оны 8 сар
Өвөр Монголын Өөртөө Засах Улсын Хөлөнбуйр аймгийн Хайлаар хот руу анхны олон улсын хуваарьт нислэгээ үйлдэв.

2010 оны 5 сар
4 дэх Saab 340B плюс агаарын хөлгөө хүлээн авлаа.

2010 оны 6 сар
ОХУ-ын Буриад Улсын нийслэл Улаан-Үд хот руу 2 дахь олон улсын хуваарьт чиглэл нээгдэв.
2011 оны 3 сар
Германы Люфтанза Техник группын Lufthansa Technik Switzerland   GmbH компанитай агаарын хөлгийн иж бүрэн техникийн үйлчилгээг авах тухай   урт хугацааны гэрээнд гарын үсэг зурлаа.

2011 оны 5 сар
"Чингис Хаан" Олон Улсын Нисэх Буудал дахь Ангарын барилгын шавыг тавив
2011 оны 5 сар
Японы Олл Ниппон Эйрвэйз (All Nippon Airways, AНА) компанитай урт   хугацааны хамтын ажиллагаа, стратегийн түншлэл байгуулах гэрээнд гарын   үсэг зурав.

2011 оны 6 сар
Анхны 93 суудалтай, дундын зайн тийрэлтэт 4 хөдөлгүүр бүхий Авро Ар-Жэй 85 агаарын хөлгөө хүлээн авлаа.

2011 оны 7 сар
Авро Ар-Жэй 85 агаарын хөлгөөр УБ-Увс-Ховд-УБ чиглэлийн анхны хуваарьт нислэгээ үйлдэв.

2011 оны 8 сар
Авро Ар-Жэй 85 агаарын хөлгөөр Өмнөговь аймгийн Цогтцэций сум руу  анхны хуваарьт нислэгээ үйлдлээ.

2011 оны 8 сар
Өмнөговь аймгийн Оюутолгой нисэх буудал руу Авро Ар-Жэй 85 агаарын хөлгөөр нислэг үйлдэж эхэллээ.
 
2011 оны 9 сар
Хоёр дахь  Авро Ар-Жэй 85 агаарын хөлгөө хүлээн авлаа.

2011 оны 9 сар
Авро Ар-Жэй 85 агаарын хөлгөөр Баян-Өлгийн чиглэлд анхны хуваарьт нислэгээ үйлдэв.
2011 оны 12 сар
Изинис Эйрвэйз компани хуваарьт нислэгээ үйлдсэний 5 жилийн ой тохиолоо.
2012 оны 6 сар
Aгаарын хөлгийн ангар ашиглалтанд орлоо.

2012 оны 6 сар
Aнхны Бойнг 737-700 агаарын хөлгөө хүлээн авлаа.

2012 оны 9 сар
Aнхны Бомбардир Кю-400 агаарын хөлгөө хүлээн авлаа.

2012 оны 11 сар
Хоёр дахь Бомбардир Кю-400 агаарын хөлгөө хүлээн авлаа.

2012 оны 12 сар
Оюутолгой компанийн "Шилдгийн шилдэг ханган нийлүүлэгч"-ээр тодорлоо.

2013 оны 2 сар
Оюу Толгой компаниас зарласан Агаарын тээврийн үйлчилгээ үзүүлэх тендерт шалгаран урт хугацааны хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.