Eznis Airways, Mongolian Airline with flights to/from/in Mongolia

Languages

  • English
  • Mongolian
» Мэдэгдэл

Мэдэгдэл

Изинис Эйрвэйз ХХК нь 2006 оноос үйл ажиллагаа явуулж олон зуун мянган зорчигчдод  тогтвортой  үйлчилж  ирсэн  үндэсний  агаарын  тээвэрлэгч  компани билээ. Харамсалтай нь өнөөгийн эдийн засгийн нөхцөл, компанийн санхүүгийн байдал хүндэрч цаашид хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн шийдвэрээр 2014 оны 05 сарын 22-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа тодорхой бус хугацаагаар зогсоох болсныг үүгээр мэдэгдэж байна.

Өнгөрсөн   хугацаанд   биднийг   сонгон   үйлчлүүлж   байсан   зорчигчид,   хамтран ажиллаж ирсэн түнш байгууллагууддаа талархал илэрхийлье.

Компанийн гүйцэтгэх удирдлага, хөрөнгө оруулагчдын зүгээс өөрсдөөс хамаарах бүхий л бололцоог дайчлан ажиллагсдынхаа ажлын байрыг хадгалах, хамгийн гол нь нислэгийн аюулгүй байдлыг хангахын төлөө чармайн ажиллаж ирсэн боловч цаашид хэвийн ажиллах санхүүгийн боломжгүй болж үйл ажиллагаагаа зогсоох болсонд олон жил эрхэлсэн ажилдаа үнэнч шударга, сэтгэл зүрхээ өгч ажиллаж ирсэн ажилчид, инженер техникийн ажилтнууд, нисэх бүрэлдэхүүн, нийт хамт олон болон зорчигчдоосоо уучлалт хүсье.

You are here