Eznis Airways, Mongolian Airline with flights to/from/in Mongolia

Languages

  • English
  • Mongolian
» Бүртгэлийн ажиллагаа

Бүртгэлийн ажиллагаа

Бүртгэлийн ажиллагаа

  • Орон Нутгийн нислэгийн Бүртгэл: Агаарын хөлөг хөөрөх хуваарьт цагаас 1 цаг 30 минутын өмнө бүртгэлийн ажиллагаа эхэлж, нислэг эхлэх цагаас 30 минутын өмнө бүртгэл хаагдана.
  • Олон Улсын Нислэгийн Бүртгэл:  Агаарын хөлөг хөөрөх хуваарьт цагаас 2 цагийн өмнө нислэгийн бүртгэлийн ажиллагаа эхэлж, нислэг эхлэхээс 40 минутын өмнө бүртгэл ажиллагаа хаагддаг тул та нислэгтээ хоцролгүй ирээрэй.

Бүрдүүлэх бичиг баримт

Та аялалд гарахдаа бичиг баримтын бүрдүүлэлтээ сайтар хангахаа мартуузай.

Орон нутгийн нислэг: Насанд хүрсэн зорчигч нь хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, 16-гаас доош насны хүүхэд төрсний гэрчилгээгээр зорчино.
Олон Улсын Нислэг: Хүчин төгөлдөр гадаад паспорт болон аялах гэж буй улсын визтэй зорчино.

Эрүүл мэндийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр болон жолооны үнэмлэхээр аялалд гарах боломжгүй гэдгийг анхаарна уу.