Eznis Airways, Mongolian Airline with flights to/from/in Mongolia

Languages

  • English
  • Mongolian
» “Миний Сайхан Эх Орон” зургийн уралдаан зарлалаа

“Миний Сайхан Эх Орон” зургийн уралдаан зарлалаа

Изинис Эйрвэйз компани фото зураг сонирхогч залуусынхаа дунд “Миний Сайхан Эх Орон” сэдэвт фото зургийн уралдааныг 2012 оны 9-р сарын 24-ийг хүртэлх хугацаанд зарлаж байна.

Сайн Фото зураг өөрөө ярьж, бусдын сэтгэлийг бадрааж, бахархалыг төрүүлдэг. Монгол эх орныхоо үзэсгэлэнт байгалийг гэрэл зургийн хальсанд буулгасан авъяаслаг залуус та бүхнийг болон таны гэр бүл, найз нөхдийг “Изинис Эйрвэйз” компаниас зарлаж буй “Миний Сайхан Эх Орон” фото зургийн уралдаанд идэвхтэй  оролцохыг уриалж байна.

“Миний Сайхан Эх Орон” сэдвийн хүрээнд Монгол орны үзэсгэлэнт газрууд, Түүх соёл, Ёс заншил, Удам угсаа, Үндэсний бахархал гээд өөрийн хувийн цуглуулганд байгаа зурагнаасаа илгээж болно.

Уралдаанд оролцох хялбар алхмууд:
  1. Та уралдаанд илгээх фото зургаа marketing@eznis.com хаяг руу илгээгээрэй. Таны илгээсэн зураг https://www.facebook.com/eznisairways хуудасны “Миний Сайхан Эх Орон” альбоманд нэмэгдэх болно.
  2. Хамгийн их “Likes” цуглуулсан 3 оролцогчийг шалгаруулна. 
  3. Хамгийн их “Likes” цуглуулсан эхний 12 фото зургийг шалгаруулж, “Изинис Эйрвэйз” компанийн 2013 оны хуанли гаргана.

Уралдааны ялагч:

1-р байр 1 оролцогч
Изинис Эйрвэйз компанийн нислэг үйлддэг орон нутгийн чиглэлээс дурын 3 чиглэлдээ 2 талдаа үнэгүй аялах эрхийн бичиг, дурсгалын зүйл
 
2-р байр 1 оролцогч
Изинис Эйрвэйз компанийн нислэг үйлддэг орон нутгийн чиглэлээс дурын 2 чиглэлдээ 2 талдаа үнэгүй аялах эрхийн бичиг, дурсгалын зүйл

3-р байр 1 оролцогч
Изинис Эйрвэйз компанийн нислэг үйлддэг орон нутгийн чиглэлээс дурын 1 чиглэлдээ 2 талдаа үнэгүй аялах эрхийн бичиг, дурсгалын зүйл

You are here