Eznis Airways, Mongolian Airline with flights to/from/in Mongolia

Languages

  • English
  • Mongolian
» “Ачаа шуудангийн үйлчилгээ” танд илүү ойр боллоо

“Ачаа шуудангийн үйлчилгээ” танд илүү ойр боллоо

“Изинис Эйрвэйз” компани нь хотын төвд байрлах тийз борлуулах төвийнхөө дэргэд ачаа, шуудан хүлээн авах төвийг байгууллаа.



Бид ачаа шуудангийн үйлчилгээг танд илүү ойртуулан, таны цаг завыг хэмнэх үүднээс Хотын төвд байрлах салбартаа таны ачаа болон шууданг хүлээн авч орон нутаг дахь өөрийн салбар нэгжүүдээр дамжуулан хүлээн авагчид хүлээлгэн өгөх юм.

Үйлчилгээний давуу тал
  • Орон нутагт хамгийн өндөр давтамжтай нисдэг тул таны илгээсэн ачаа, шуудан хүлээн авах эзэндээ маш хурдан очно.
  • Таны илгээх ачааг хамгийн найдвартайгаар хүлээн авах эзэнд нь хүлээлгэн өгнө.
  • Таны бизнесийн цаг хугацаа болон зардлыг хэмнэнэ.
  • Хотын төвд байрлах тийз борлуулалтын төвд байрлах “Ачаа, шуудан хүлээн авах төв” нь ажлын өдөр бүр 18 цаг хүртэл ажиллах тул байнга та цагийн менежментээ өөрөө зохицуулах болно.
  • Ачаа, шууданг хүлээн авах дараалал маш хялбар
  • Хямд үнэ
  • Таны ачаа, захидал, бичиг баримт салбартаа тэргүүлэгч манай авиа компаниар дамжигдах тул таны нэр хүндийн илэрхийлэл, мөн очих эзэнд нь давхар тааламжтай сэтгэгдлийг өгөх болно.

Шууданг хүлээн авахдаа дараах шаардлагыг хангах:
•    Хүлээн авагчийн овог, нэр, утас, хаягийг дугтуйны баруун доод буланд бичсэн байх
•    Илгээгчийн oвог, нэр, утас, хаягийг дугтуйны зүүн дээд буланд бичсэн байх
•    Хайрцаганд хийж битүүмжилэхээс өмнө ямар бичиг баримт, материал байгааг шалгуулах
•    Таны илгээх ачаа 40 кг-аас ихгүй байх

Шуудангаар тээвэрлэхийг хориглох зүйлс:
•    IATA –ийн DGR-д заагдсан аюултай ачааг энд дарж харна уу.
•    Мансууруулах бодис, аливаа төрлийн сэтгэцэд нөлөөлөх бодис
•    Үнэт эдлэл
•    Валют, үнэт цаас

Дэлгэрэнгүй мэдээллийг манай 333311 утаснаас лавлана уу.

Like us on https://www.facebook.com/eznisairways
Follow us on https://twitter.com/flyeznis  

You are here