Eznis Airways, Mongolian Airline with flights to/from/in Mongolia

Languages

  • English
  • Mongolian
» Нислэгийн тийзээ зээлээр аваад нисээрэй

Нислэгийн тийзээ зээлээр аваад нисээрэй

Изинис Эйрвэйз ХХК  Хаан банктай хамтран 2012 оны 11-р сарын 20-ны өдрөөс эхлэн Орон нутгийн болоод  Олон улсын нислэгийн тийзийг зээлээр борлуулах цоо шинэхэн үйлчилгээг хэрэглэгчиддээ санал болгож байна.

Эрхэм хэрэглэглэгч Та Хаан банкны  хэрэглээнийн зээлүүдээс өөрт тохиромжтойг сонгон  хамрагдаж тийзээ зээлээр аваад нисэх боломжтой. Та нисэх өдрөөсөө дор хаяж 11 хоногийн өмнө Изинис Эйрвэйз компанийн тийз борлуулалтын төв болон Орон нутагт байрлах салбаруудын аль нэгэнд очиж хандсанаар нислэгийн захиалгыг хүлээн авах болно.

Ингэснээр Та нислэгийн тийзний төлбөрөө нэг дор бүгдийг нь төлөхгүй өдөрт дунджаар 1000 хүртэлх төгрөгийг төлөөд Изинис Эйрвэйз компанийн нислэгээр зорчих боломжтой болж байгаа юм.

Хэрэглээний зээл нь дараах төрлүүдтэй:
  1. Хадгаламж барьцаалсан зээл
  2. Цалингийн зээл
  3. Тэтгэврийн зээл
  4. Өрхийн зээл

Тийзний нөхцөл

  • Захиалгын хүчинтэй хугацаа нь 168 цаг (7 өдөр) байна.
  • Энэ төрлийн тариф сонгосон үйлчлүүлэгч нь нислэг эхлэхээс 72 цагийн өмнө нислэг өөрчлөлт хийлгэх хүсэлт гаргасан бол зөвхөн нэг талын нислэгийн хувьд 5000 (таван мянга) төгрөг, нислэг эхлэхээс 72 хүртэлх цагийн дотор нислэг өөрчлөх хүсэлт гаргасан бол зөвхөн нэг талын нислэгийн хувьд 10 000 (арван мянга) төгрөгийн хураамжтайгаар тус тус хийнэ.
  • Нислэг өөрчлөлт хийх тоонд хязгаар байхгүй.
  • Тийзний буцаалтыг  нислэг эхлэхээс 72 цагаас багагүй хугацааны өмнө гаргасан нөхцөлд зөвхөн нэг талын нислэгийн хувьд 25000 (хорин таван мянга) төгрөг, нислэг эхлэхээс 72 хүртэлх цагийн дотор гаргасан бол зөвхөн нэг талын нислэгийн хувьд 45000 (дөчин таван мянга) төгрөгийн хураамжийг суутгаж, үлдэх хэсгийг анх төлсөн хэлбэрээр нь буцаан олгоно.
  • Үнэ төлбөргүй авч явах гар тээш болон тээшний нийт хэмжээ 20 кг байна.
  • Нэрний өөрчлөлт хийх хийхгүй бөгөөд нэр тодорхойгүй тийз олгохгүй.
  • Хоёр талын хямдрал болон урьдчилсан худалдан авалтын хөнгөлөлтөд хамаарахгүй.

Дэлгэрэнгүй мэдээллийг Изинис Эйрвэйз компанийн 333311 утсаар холбогдон лавлана уу.

You are here